Нийгэм

Таксины жолоочийн амийг хөнөөсөн залуус “Юу болсныг санахгүй байна” хэмээжээ

20-21 насны дөрвөн эрэгтэй болох Э, Т, О, Т нар Хархорин захын ар талын автобусны буудал орчмоос такси барьж, Толгойт руу хүргүүлэх үедээ таксины мөнгөнөөс болж маргалдан жолооч Б-г хутгалж амийг нь хохироосон тухай бид өмнө мэдээлсэн.
Улмаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран илрүүлсэн юм.
Таксины жолоочийн амийг хөнөөсөн залуус тухайн үед архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсан гэх бөгөөд “Хүний амь хөнөөснөө сайн санахгүй байна” гэх агуулгатай зүйлийг мэдүүлсэн аж. Өдгөө залуусыг саатуулан байцаалт авч буй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!