Танин мэдэхүй

Зүүдээ хэрхэн манах вэ?

Унтахаасаа өмнө бодлоо цэгцэлж тайвшрах.
Энэ нь хүн тайван унтаж байх үедээ урт долгион ялгаруулснаар илүү гүн зүүдэлж далдын ухамсараа барьж авдаг тул тайван байх үедээ илүү зөнтэй зүүдлэх нь элбэг байна.
Унтах үедээ өөрийн ухамсарт бодолдоо зүүдээ санана гэсэн бодол хадгалж болох юм.
Хүн хэдий унтсан ч тархи ажиллаж байдаг ба энэхүү коммандыг тархиндаа хадгалан унтснаар өөрийн зүүдэндээ илүү сэргэг байж зүүдээ манахад тусалдаг байна.
Сэрсэн даруйдаа бичиж тэмдэглэж авах нь манахад тань туслах нэг арга юм.
Сэрсэн даруйдаа зүүднийхээ ихэнх хэсгийг мартаж эхэлдэг тул аль болох шууд зүүдээ бичиж тэмдэглэж авснаар өөрийн зүүднийхээ утгыг мэдэж авах боломжтой болдог. Энэ нь мэдээж маш чухал. Зүүдээ хэдий сайн маналаа ч дараа нь мартчихаад яг юу болсныг санахгүй байвал зүүдээ манах хэрэгцээгүй болчихно шүү дээ.

Аль болох эрт унтаж өөрийн биеэ ядраахгүй байх
Хүний бие ядруу байвал тархи өөрийн биеийг амраах гэж урт долгион ялгаруулж чадахгүй нам унтдаг байна. Мөн Монголын ард түмний аж ахуй амьдралд домын арга томоохон байр суурь эзэлдэг тул зүүдийг ч бас манах домын аргатай байжээ. Энэхүү арга нь бид бүхний мэдэх эсгий үнэг өлгөх билээ. Эсгий нь цагааны, буяны зүйлийг өөртөө шингээж, тогтоон барьдаг хэмээдэг. Үнэг нь маш үнэрч, сонор сэрэмжтэй сэргэлэн амьтан, өөрийн үрээ өсч өндийтөл нь орхиж явдаггүй, мөн хар муу зүйлийг үргээж хөөх зальдаж явуулах эрчимтэй гэж үздэг байна. Тэгэхээр эсгий үнэг нь өлгийтэй хүүхдийн харааг тогтоохоос гадна зүүдийг сонор сэрэмжтэй манах, үнэгчлүүлж гүн тайван унтуулах, айлгах зүйлсийг зүүднээс зальдаж холдуулна хэмээн домнодог байжээ. Өлгийтэй хүүхэд ч гэлтгүй хар дарж зүүдэлдэг, нойр хулждаг, тайван унтаж чаддаггүй бол зүүд манагч хэрэглээд үзээрэй. Гадны орнуудад Зүүд манагч нь зүглүүлж заахыг бэлэгдэх тэнгэрийн шоон 6 зүг, 8 зүг, эсвэл илүү олон зүгээс дотогш чиглэх хэлбэртэй байхаас гадна шувууны өдтэй, нар сарны хэлбэртэй байх нь элбэг. Орны толгойн ойролцоо эсгий үнэг, шар шувуу, нар, сар, нум сум гэх мэтийг өлгөж болох юм.

Эх сурвалж : https://www.facebook.com/BoitogTv/

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!