Нийгэм
Таксины жолоочийг олон удаа хутгалж амийг нь хөнөөжээ
Өнгөрөгч нэгдүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо Нарангийн гол орчмоос гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй иргэний цогцос олжээ.
Тодруулбал, талийгаач нь 42 настай бөгөөд таксины жолооч хийдэг байсан аж. Амь хохирогчийн цээжин тус газарт гурван удаа хутгалсан бөгөөд зүрхэн тус газартаа авсан шархаа дийлэлгүй амьсгал хураасан байж болзошгүй байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжилж байна.