Зөвлөгөө

О.Батбаяр: Омикроны үед “Арбидол”, “Норов-7” уух шаардлагагүй

Монгол Улсад коронавирусийн Омикрон мутацын давлагаа эхэлж байгаа. Эл мутац өдөрт 30-40 мянган хүнд тархах чадвартай тул иргэд юуг анхаарах хэрэгтэй талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.
-Омикроны үед дархлаагаа хэрхэн дэмжих вэ?
-Монголчууд Д витамины дутагдалтай байдаг. Омикроны үед дархлаагаа 4000-тай Д витаминын 14 хоног уух нь зохимжтой бөгөөд ямар нэгэн илүүдэл болох эрсдэлгүй. Том хүн, хүүхэд ялгаагүй тунгаар хэрэглэнэ. Ер нь Д витамины дутагдал гэж байхаас илүүдэл гэж тэр бүр монголчуудын дунд бага байдаг.
-Иргэд бусад альфа, дельта мутацын үед арбидол, мана, норов зэргийг хэрэглэж байсан. Үүнийг омикрон мутацын үед хэрэглэх тохиромжтой юу?
-Омикрон мутац зөвхөн амьсгалын дээд замд халдварладаг. Уушги руу орж хүндэрдэггүй гэдгийг ДЭМБ тогтоосон. Тиймээс арбидол, мана-4, норов-7 уух шаардлагагүй. Энгийн томуугийн үед ямар эмчилгээ хийдэг яг түүн шиг л гэрээр шим тэжээлтэй хоол идэж уугаад эмчлэх хэрэгтэй.
-Тэгвэл иргэд эмийн багц дахин авах шаардлагагүй гэсэн үг үү?
-Тийм. Арбидол зэрэг хүчтэй антибиотик зэрэг нь омикрон мутацын зохист эмчилгээ биш. Нийгмийн даатгалын санг хэрэгцээгүй ачаалуулах шаардлагагүй. Учир нь омикрон зөвхөн амьсгалын дээд замд л халдварлана. Хүндрэл гэж байхгүй. Омикрон мутацын үед уруул хөхрөх, ухаан балартах шинж илрэхгүй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!