Нийгэм

М.Оюунчимэг: МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд очих хэрэг Н.Онон танд байгаа юм уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах санал гаргасныг Байнгын хорооны хурлаар дэмжсэн.
УИХ-ын М.Оюунчимэг энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Таныг уран бүтээлчийнх нь хувьд үнэхээр биширдэг, хүндэлдэг. Гэхдээ тэнд очих хэрэг танд байгаа юм уу. Уран бүтээлчээрээ ажиллаад явбал зүгээр санагдаж байна.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг энд авч ирээд тайланг нь сонсоод, татахыг нь татаад, хариуцлага тооцъё. Ер нь цаашдаа Үндэсний зөвлөлд байх уу, байхгүй юу. Сардаа 200 .000 төгрөг авдаг гэсэн. Одоо дээрдэж байгаа юу. Энэ талаар танд хэр ойлголт байна вэ” гэв.
Үүнд Н.Онон хариулахдаа “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд юу болж байгааг мэдэхгүй. Тэр талын ойлголт сайнгүй байгаа, тоймтой юм хэлж чадахгүй. Мэдээлэл аваагүй” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!