Нийгэм

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ковид тусаж, эмнэлэгт хэвтэж байна

УИХ-ын гишүүн, ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ковидын халдвар авч, хэвтэн эмчлүүлж байна.
Тэрбээр “Ковид туссан эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байна. Ахан дүүс минь ханиад томуутай адилтгаж хөнгөн үзэж болохгүй айхтар халдвартай, биед байгаа суурь архаг өвчин болгоныг барьдаг, хоруу чанар ихтэй хэцүү өвчин юм байна. Миний тухайд ковидын эсрэг хийлгэсэн вакцины 3-дахь тун, ачит эмч сувилагч ажилтнууд, биеийн дархлаандаа найдаж сууна. Хүмүүс минь халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихын хамт дархлаажуулалт, вакцины бүүстер тундаа идэвхтэй хамрагдаж хайртай хүмүүсээ хамгаалаарай.” гэж зөвлөлөө.
Дашрамд дурьдахад, төрийн ордонд ажиллаж буй бүх ажилчдыг нэгдсэн шинжилгээнд хамруулахад олон тооны халдвар илэрч саарал ордон цахим хэлбэрт шилжиж буй талаар мэдээлсэн.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!