Нийгэм

ХӨСҮТ:Омикрон хувилбар илрүүлэх шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нэг сая төгрөг болж байгаа

Өчигдөр /2021.01.10/ Улсын онцгой комиссосс гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан дараах зүйлийг ярьсан юм.
Тэрбээр “Манай улсад тархаад байгаа коронавирусийн хувилбаруудыг бүрэн генийн дараалал тогтоох шинжилгээгээр аль хувилбар болохыг тогтоодог. Нэгдүгээр сарын 06-нд бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээг хийж омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрснийг зарласан юм. Энэхүү хувилбар тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нь нэг сая гаруй төгрөг болж байгаа. Тиймээс бид дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцуудыг түүвэрлэж, цөөн тоогоор шинжилгээг хийж байна”.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!