Нийгэм

Хятадад барилга нурсаны улмаас 16 хүн нас баржээ

Өчигдөр Хятадын баруун өмнөд хэсгийн Чунцин(Chongqing)хотод хий алдагдаж дэлбэрэлт болсны улмаас 16 хүн амиа алдаж, 10 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн нэг нь хүнд бэртсэн гэж Синьхуа агентлаг мэдээлэв.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлт 00:10 цагт болж, барилгийн доор байрлах цайны газраас хий алдагдсаны улмаас барилга нурсан байна. Барилга дотор түгжигдсэн байсан 26 хүн болон нас барсан иргэдийг 8-ны шөнө гарган авчээ.

Хятадад аюулгүй байдлын стандарт муу, хяналтын байгууллагуудын авлигын улмаас чанаргүй баригдсан барилгууд их байдаг бөгөөд хий алдагдсан, дэлбэрэлт байнга гардаг ажээ.

Эх сурвалж : https://news.yahoo.co.jp

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!