Нийгэм

Л.Энх-Амгалан: Багшийн дундаж цалин хамгийн багадаа 1 САЯ төгрөгөөс эхэлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан багшийн цалин, урамшууллын талаар мэдээллээ.
Тэрээр “Энэ 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс багш нарынхаа суурь цалинг нэмэх ёстой юм байна гэж үзсэн. Суурь цалин нь нэмэгдэж байж суурь цалинд үндэслэн бодогддог нэмэгдлүүд нь багш нарын гар дээр юм болж очсон болж мэдрэгдэх юм билээ.
Тэгэхээр үр дүнд суурилсан гүйцэтгэлийн урамшууллыг нь цалингийн нэг хэсэг болгож өгөх учраас багшийн дундаж цалин 720.000 төгрөг биш хамгийн багадаа 1 сая төгрөгөөс эхэлдэг, үүн дээрээ бусад нэмэгдлүүдээ аваад явчих боломж байгаа. Тэгэхээр нэгдүгээр сарын 1-нээс багшийн цалин учиргүй их нэмэгдэх гэж байгаа юм шиг хүлээлт үүсгэж болохгүй.
Монгол Улсын Засгийн газраас Төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа цалингийн доод жишгийг нэмэгдүүлж баталъя л гэж байгаа юм. Тэр жишээн дээр багш нарын цалингийн хамгийн доод жишиг нь 1 сая төгрөг байхаар төсөөлөл явж байгаа. Багш нартаа нэмж хэлэхэд энэ нэг сард та бүхний хуучин авч байсан цалин дээр үр дүнгийн урамшууллыг шингээж өгөх учраас одоо авах цалин дээрээ дахиж үр дүнгийн урамшуулал нэмж авна гэдэг хүлээлт байж болохгүй шүү гэдгийг хэлье”

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!