Нийгэм

ТӨВ АЙМАГ: Төрийн алба хаагчид амралтад явахдаа согтуурч нэгнээ бүлэглэн зодон 39 настай эмэгтэй хохирч үлджээ

Төрийн алба хаагчид нийлж архи согтууруулах ундаа хэрэглэж нэгийнхээ амь нас, эрүүл мэндийг хохироосон талаарх мэдээллийг бид Төв аймгийн Баянжаргалан сумаас бэлтгэлээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрынхан төрийн алба хаагчдын баяр тэмдэглэхээр Тэрэлж рүү амралтад явжээ. Улмаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эмэгтэйчүүд муудалцаж 3-4 төрийн алба хаагч нийлж 39 настай эмэгтэйг зодож, тархи нуруу нугасанд нь хүнд гэмтэл учруулжээ. Харамсалтай нь зодуулсан эмэгтэй тухайн үед болсон явдлыг ар гэрийнхнээсээ нууж, хэд хоногийн дараа эмэгтэйн биеийн байдал гэнэт мууджээ. Биднийг Баянжаргалан суманд очиход 39 настай эмэгтэй Төв аймгийн Зуунмод сум руу сайн бариачид биеэ бариулахаар явсан байсан юм. Хохирогч тус суманд төрийн сангийн мэргэжилтнээр ажилладаг.
Бид болсон явдлын талаар Баянжаргалан сумын Засаг даргаас тодруулахад тэрбээр “Тухайн амралтад 20 гаруй төрийн алба хаагчид явсан. Ганц, хоёр шил архи уусан” хэмээн хээв нэг ярив. Тухайн эмэгтэйг гэмтээсэн байж болзошгүй алба хаагчид өнөөдөр ажлаа хэвийн хийж байгаа аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!