uncategorized

Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбар 0-5 насны хүүхдүүдийг өвчлүүлж байна

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сүүлийн үед томуугийн халдвар нэмэгдэж байгаа талаар онцолж, ярив.
Мэдээллийн сүүлд ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан коронавирусийн Омикрон хувилбарт холбогдох товч мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бид гадаадын орноос ирсэн хүмүүс дундаас 199 тохиолдол дээр хувилбарын тандалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл коронавирусийн ямар хувилбараар өвчилсөн болохыг нь тогтоохоор ажиллаж байна.
Үүний тулд эхний ээлжинд PCR шинжилгээ хийдэг. Үүгээр Альфа, Дельта хувилбарыг таньж болохоос гадна S генийн алдагдлыг илрүүлдэг. Термофишерийн оношлуураар мөн S генийн алдагдлыг оношилж байгаа.
Үүний дараа NGS технологи ашиглаж, генийн дарааллыг уншдаг. Энэ маш олон шат дамждаг тул удна. Түүний дараа олон улсын сайт дээр байгаа генийн дараалалтай харьцуулдаг. Мөн Япон болон АНУ руу явуулж баталгаажуулдаг. Иймд эцсийн хариу ирэхэд цаг ордог.
Ойрын үед овидын тархалт ихэсч байна. Зэрэгцээд томуу, томуу төст өвчний тархалт ч нэмэгдэж байна. Омикрон хувилбар 0-5 настай хүүхдүүдэд өвчлөл үүсгэж байгаа гэсэн олон улсын мэдээлэл бий. Иймд орны, эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бэлтгэж байна. Олон нийт халдвараас сэргийлэх хариу арга хэмжээгээ сайтар авах шаардлагатай” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!