Нийгэм

Хэнтийгээс алга болсон охиныг Улаанбаатарт гуанзнаас оллоо

Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дахь гэрээсээ нэгдүгээр сарын 4-ний өдөр алга болсон охиныг олсон талаар ЦЕГ-аас мэдээлжээ.
Охиныг эрэн хайх ажиллагаа орон нутагт ажилласан ч үр дүн гарагүй тул 5-ны шөнө зогсоогоод байсан юм. Гэтэл охиныг Улаанбаатар хотод байна гэсэн мэдээлэл ирсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл охиныг өнөөдөр /2022.01.06/ Баянзүрх дүүрэг дэх цайны газраас олсон талаар ЦЕГ-аас мэдээлэв. Харин охины ар гэрийнхэнтэй холбогдоход “Эсэн мэнд байна. Улаанбаатарт өмнө нь ирж байгаагүй болохоор машинаас буусан газраасаа холдолгүй, тойроод л яваад байсан юм байна. Тийм болохоор жаахан ядарсан байна. Өөрөөр гайгүй” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!