Зөвлөгөө

НӨАТ-ын сугалаагаар 344 мянган азтан тодорч, 14.4 тэрбум төгрөг хожжээ

Иргэн, албан байгууллагууд 2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022.01.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий газраас санууллаа.
2021 оны дөрөвдүгээр улирлын баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 9-ноос хойш бүртгүүлбэл тухайн баримтын урамшуулал бодогдохгүй болохыг анхаарууллаа.
Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2021 онд НӨАТ-ын урамшууллаар 4.3 сая иргэнд 185 тэрбум төгрөг олгожээ. Мөн НӨАТ-ын сугалаагаар 344 мянган азтан тодорч, 14.4 тэрбум төгрөг хожсон байна.
Ташрамд мэдээлэхэд НӨАТ-ын IV улирлын буцаан олголт энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжих хуулийн заалттай юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!