Нийгэм

БНХАУ-ын хилийн хориг энэ оны турш үргэлжлэх магадлалтай

БНХАУ 2022 оны туршид хилийн хоригоо үргэлжлүүлж магадгүй байгааг “Goldman Sachs” мэдээллээ.
БНХАУ энэ онд өвлийн Олимпын наадмаас гадна хэд хэдэн томоохон улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. “Sinovac” компанийн хөгжүүлсэн COVID-19-ийн халдварын эсрэг вакцин “Omicron” хувилбарын эсрэг үр нөлөө багатай гэсэн судалгаа гарсан байна. Үүний улмаас БНХАУ-ын Засгийн газар цар тахлын эсрэг хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр шийдэх магадлалтайг шинжээчид мэдээллээ.
Ирэх сард эхлэх өвлийн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын тулд гаднаас ирсэн зорчигчдыг тусгаарлах журам хэвээр мөрдөгдөж магадгүй байна. БНХАУ-ын хууль тогтоох байгууллагын чуулган гуравдугаар сард, Коммунист намын XX их хурал IV улиралд зохиогдоно.
Үүнээс өмнө бодлого боловсруулагчид хориг, хязгаарлалтуудаа цуцлах нь эргэлзээтэй болохыг “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!