Нийгэм

Коронавирусийн шинэ аюултай хувилбар Францаас илэрчээ

COVID-19–ийн бас нэг шинэ хувилбар Францаас илэрсэн тухай newshub.co.nz сайт мэдээлсэн байна. Эрдэмтэд IHU гэж нэрлэсэн энэхүү хувилбар нь өмнөх хувилбаруудад байсан олон мутацийг бүгдийг нь агуулсан байжээ. Тухайлбал, Alpha, Beta, Omicron ба Gamma хувилбаруудаас бүгдээс нь илэрсэн N501Y гэж нэрлэгдсэн гажуудлыг агуулж байж. Энэхүү гажуудлын ачаар вирус нь илүү халдвартай болдог. Түүнчлэн Gamma ба Beta хувилбаруудаас илэрсэн E484K гажуудлыг ч бас агуулдаг болохыг тогтоожээ. Энэхүү E484K мутацийн ачаар корона вирус нь хүний дархлалын системийг тойрон гарч чаддаг.
Тэгвэл IHU нь энэ бүх мутаци гажуудлыг бүгдийг нь агуулдаг юм байна. Францын өмнөд нутагт Форкалькад амьдардаг 10 гаруй хүнээс анхлан илэрсэн. Гэхдээ анхны тохиолдол нь Африкийн өмнөд хэсэг Камерунаас ирсэн хүнээс илэрсэн байна. Камерун болон бусад улсуудад вакцин хийлгэсэн хүний эзлэх хувь маш бага байгаа учраас энэ мэт янз бүрийн мутаци үүсэх таатай орчин бий болдог аж. Анхны тохиолдол нь арваннэгдүгээр сарын дундуур түргэвчилсэн шинжилгээ өгөхөд эерэг гарсан. Дараа нь ПЦР шинжилгээ өгөхөд тухайн үед давамгайлж байсан “Дельта”-тай адилгүй өөр төрлийн мутаци бүхий вирусээр халдварласан илэрсэн.
Энэхүү мутацийг илрүүлсэн эрдэмтэд ажилладаг “IHU Méditerranée-Infection” төвийнхөө нэрээр вирусийн шинэ хувилбарыг нэрлэсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!