Нийгэм

ТОДРУУЛГА: Машины цонхоор тамхины иш шидвэл ноогдуулах хариуцлагыг хэлэлцэж байна

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрөгч онд Засгийн газрын хуралдааны үеэр “2022 оны нэгдүгээр сарын 1-нээс автомашины цонхоор тамхины иш, ундааны лааз гаргаж шидсэн хүмүүст хариуцлага тооцож эхэлнэ” гэх агуулгаар ярьсан.
Энэ нь оны эхнээс хэрэгжиж буй “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулийг дагалдах журмаар зохицуулагдах юм. Харин ямар хариуцлага ноогдуулдаг болохоор хэлэлцэж буй талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Журмыг оны өмнө батлахаар ажилласан ч амжаагүй. Иймд 2022 оны эхний улиралд багтаан батлахаар ажиллаж байна. Тус журмаар зохицуулагдана” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!