Нийгэм

Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ

Талийгаач улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан олимпийн аварга Н.Түвшинбаярын гэм бурууг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг /2021.12.23/ өдөр болж, талийгаач Э.Энхбатын өмгөөлөгч болон прокурорын зүгээс Н.Түвшинбаярыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсний дагуу хорих шийдвэрийг шүүх гаргасан.
Н.Түвшинбаяр “Тухайн үед би тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна” гэж мэдүүлсэн байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байдаг юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!