Нийгэм

БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоон, зургаан цүнх бүхий мөнгөн дэвсгэрт гарт бууг хураажээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн гэмт халдлагад өртөж бусдад дээрэмдүүлсэн талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тухай бид мэдээлж байсан.
45 настай БНХАУ-ын иргэнийг нүүрэндээ хар өнгийн нүдээ гаргасан ноосон баг зүүсэн 4-5 үл таних этгээдүүд орж ирэн гар хөлийг нь туузаар хүлж 1,2 тэрбум төгрөгийг дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Сурагч цүнх, хар, хүрэн, ногоон өнгийн гар цүнх гурван ширхэг, үүргэвч мөн хар өнгийн чемоданд хийсэн хорин мянган төгрөгийн дэвсгэртийг Б, Ө, Д нар дээрэмдсэн нь тогтоогдож, эд мөрийн баримт болох мөнгөн дэвсгэртүүд болон ИЖ 79-8 Макарыч маркийн гар бууг эд мөрийн баримт болгон хураан авсан байна.
Түүнчлэн сэжигтэй этгээдүүдийн тээврийн хэрэгслийг тогтоож, зарлан мэдээлж шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!