Танин мэдэхүй

Япончууд насан туршийн дархлаа үүсгэх вакцин бүтээж байна

Японы эм үйлдвэрлэгч “Nobelpharma” компани ковид19 өвчнөөс насан турш хамгаалдаг вакцин бүтээхээр ажиллаж байна. Тэд вакцинаа 2023 оноос эмнэлзүйн туршилтад оруулахаар төлөвлөсөн талаар “Japan Times” мэдээллээ. Шинээр бүтээгдэж буй вакцин нь цар тахлыг үүсгэгч коронавирусийн халдвараас хамгаалах насан туршийн дархлаа үүсгэдгээрээ одоо байгаа бүх вакцинаас давуу талтай аж. Тодруулбал, одоо байгаа вакциныг хийлгэсэн хүмүүс тодорхой хугацааны дараа дахин халдварлаж байгаа бол шинэ вакциныг хийлгэсэн хүн уг вирусээс насан туршдаа дархлаатай болно гэсэн үг юм.
Вакцин бүтээх ажил дээр Токиогийн их сургуулийн эрдэмтэд төвлөрч ажиллаж буй бөгөөд тэднийг Мичинори Кохара ахалж байгаа юм. Түүний “Japan Times”-д өгсөн мэдээллээс үзвэл, шинээр бүтээгдэж буй вакцин нь салхин цэцгийн вакцин дээр үндэслэжээ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!