Танин мэдэхүй

Самсунгийн 2022 оны шинэ зурагтууд Cloud gaming, NFT, радио долгионоор цэнэглэгддэг удирдлагатай болжээ

АНУ-ын Лас-Вегас хотод энэ долоо хоногт эхэлж байгаа CES 2022 (Consumer Electronics Show) үзэсгэлэнгийн үеэр Өмнөд Солонгосын Самсунг компани 2022 оны зурагтын шинэ загваруудаа танилцуулахаар болжээ.

Тус компани энэ удаа зурагтын технологидоо нэлээд том шинэчлэлт хийсэн байна.

Тухайлбал үйлдлийн системдээ Samsung Gaming Hub нэртэй шинэ үйлчилгээ нэмсэн нь Nvidia компанийн GeForce Now, Google компанийн Stadia онлайн тоглоомын платформуудыг багтаажээ.

Өөрөөр хэлбэл cloud буюу үүлэн технологи ашиглан зурагт дээрээсээ тоглох боломжтой болсон байна. Гэхдээ бас HDMI холболттой видео тоглоомын консолуудыг залгаж тоглох боломжтой хэвээр байх ажээ.

Тоглоомоос гадна 2021 онд зах зээлийг байлдан дагуулсан NFT (Non-Fungible Token) платформыг Самсунг компани шинэ зурагтууддаа нэвтрүүлэхээр болсон байна.

Өөрөөр хэлбэл хэрэглэгчид зурагт дээрээсээ NFT захуудад нэвтэрч, үзэж, худалдан авч болохоор болжээ.

Нөгөө талаас NFT бүтээгчид өөрсдийн бүтээлийг Самсунгийн платформд оруулж, борлуулах хаалга нээгдсэн байна.

Самсунгийн 2022 оны зурагтуудын бас нэг сонирхолтой шийдэл нь эко удирдлага болжээ.

2022 оны шинэ эко удирдлага нь Wi-Fi роутерээс цацагдаж буй радио долгионоор цэнэглэгддэг болсон байна. Үүнээс гадна байгалийн болон дотоод гэрлийн эх үүсвэрээс цэнэглэгдэх боломжтой байх гэнэ. Бас USB-C портоор холбож цэнэглэх боломжтой байх юм байна.

Ингэснээр удирдлагад AAA төрлийн хуруу зай хэрэглэхийг бүр мөсөн болих зорилготойг Самсунг тайлбарлажээ. Өнгөрсөн оны загваруудад нэвтэрч эхэлсэн нарны гэрлээр цэнэглэгдэх боломж долоон жилийн хугацаанд 99 сая орчим дууссан хуруу зайг хаягдал болохоос сэргийлнэ гэж тус компани тооцоолсон байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!