Нийгэм

С.Энхболд: Манай улсад ямар хувилбарын вирус тархаж байгааг ирэх долоо хоногоос мэдээлнэ

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Цар тахал эхэлсэн цагаас эхлэн бид молекул биологийн лабораторийг нийслэл болон орон нутагт өргөжүүлж, боловсон хүчнийг бэлдэхэд онцгой анхаарсан. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн 16 байршилд молекул биологийн лабораторийг байгуулсан. Монгол Улс омикрон хувилбарыг оношлох бүрэн боломжтой. ХӨСҮТ-д био аюулгүй байдлын III зэргийн лаборатари байгуулагдсан. Энэ лабораторид бид вирусийн мутацилагдсан хувилбаруудыг тодорхойлох бүрэн боломжтой. Энэ долоо хоногийн сүүлээр эхний хариунууд гарч эхэлнэ. Ирэх долоо хоногоос ямар хувилбарын вирус манай улсад тархаж байгааг мэдээлнэ гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!