Нийгэм

Н.Түвшинбаярыг дахин батлан даалтад гаргана

 

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багын найз, улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан.
Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчригдөр болж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг дахин прокурорт буцаасан.
Өөрөөр хэлбэл, Э.Энхбат начины ар гэрийнхний хүсэлтээр, өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээж авсан юм. Учир нь Н.Түвшинбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг дахин хүндрүүлэх ёстой гэж үзэж буй аж.
Н.Түвшинбаярын хэрэг прокурорт шилжсэнээр дахиад мөрдөн шалгалын ажиллагаа хийж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр эл хэрэг мөрдөн байцаалтад хэр удахыг таашгүй. Түүнчлэн шүүхийн шийдвэр 174 хоногийн дотор албажиж, прокурорт шилжих хүртэл Н.Түвшинбаярт оноосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.
Ингэхээр хэрэг нь прокурорт шилжингүүд Н.Түвшинбаяр батлан даалтаар гадуур шалгуулах нөхцөл дахиад бүрдэнэ. Ийнхүү энэ хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдтэл багагүй хугацаа шаардлагатай болж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!