Нийгэм

Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багын найз, улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан.
Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт боллоо. Улмаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг дахин прокурорт буцаалаа.
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Н.Түвшинбаяр маргаад байгаа зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд гурван тэрбумын хохирол нөхөн төлсөн. Мэдээж төлж л таарна. Цаашдаа ч төлөх ёстой. Ойлгож, ухамсарлаж, гэмшиж байгаа. Сая шүүхээс хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалт шаардлагатай гээд прокурорт буцааж шийдвэрлэлээ.Хамгийн гол нь хохирогчийн эрүүл мэндийн байдалд маш их санаа зовж байгаа. Маш харамсалтай хэрэг болсон” гэв.
Харин хохирогч Э.Энхбатын ар гэрийнхний өмгөөлөгч О.Санчирбал хэлэхдээ “Нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс би гаргасан. Үүнийг шүүх хүлээж авч прокурорт буцаалаа.
Мөрдөн шалгах ажиллагаа дахиад хийгдэнэ гэсэн үг. Тиймээс бусад мэдээллийг өгөх боломжгүй. Хохирогчийн хувьд эх орондоо ирээд эмчлүүлж байна. Н.Түвшинбаярыг хэргийг нь прокурорт буцтал таслан сэргийлэх ажиллагааг нь хэвээр үлдээлээ” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!