Нийгэм

Зорчигчоо хүчирхийлсэн таксины жолоочид 450 мянган төгрөгний торгох ял оноолоо

Улаанбаатар хотын харьяат, 33 настай Б нь нэгэн хувийн компанид таксины жолооч хийдэг бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байна.
Тэрбээр таксинд нь сууж, үйлчлүүлсэн эмэгтэйг хүчирхийлжээ.
Хохирогч С: “…Такси гэх самбартай машин ирэхээр нь би “дээшээ явах юм уу” гэж асуухад жолооч намайг “суучих” гэж хэлсэн. Би жолоочийг “зүүн эргээрэй” гэж хэлэхэд баруун эргээд яг манай найзын хашааны хажуухан талд машинаа зогсоогоод, намайг машины хойноос чирч буулгаад газарт унагаагаад машинаасаа нэлээн хол чирсэн. Миний өмсөж байсан юбкыг дотоожтой хамт урж, гудамжинд хүчирхийлж, бэлгийн харьцаанд орсон. Тухайн машин дээрээ такси гэсэн самбартай, цагаан өнгийн машин байсан” гэжээ.
Шүүх-эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн “Баруун мөр, гуя, өвдөг тавхай зүүн хонго, өвдөг, шилбэ, тохойд зулгаралт, зүүн шилбэнд няцарсан шарх гэмтэл учирсан. Үтрээнээс авсан арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн” гэжээ.
Хохирогч “гомдолтой” байгаагаа мэдүүлсэн ч иргэний нэхэмжлэл гаргаагүй учир, Б-г торгох ялаар шийтгэжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!