Нийгэм

Т.Баярхүү: “Омикрон” мутац ихээр дэгдвэл хөл хорихыг үгүйсгэхгүй

Өнөөдөр /2021.12.22/ УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Шуурхай штабын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
“Шинэ шийдвэрээр гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлана. Ирснээс нь тусгаарлах хугацаа дуусах хүртэлх хугацаанд нь гурван удаа шинжилгээ авна. Эдгээр шинжилгээний хариунд үндэслэж, тухайн иргэнийг нийгмийн харилцаанд оруулна.
Арванхоёр, нэгдүгээр сар бол томуугийн идэвхтэй дэгддэг үе. Үүн дээр нэмээд “Омикрон” мутацын дэгдэлт гарвал хүнд нөхцөл байдал үүснэ. Иймд ийм хязгаарлалт хийж байж үүсэх эрсдэлийг багасгаж байгаа.
“Омикрон” орж ирэх нь цаг хугацааны асуудал. Тэгэхээр учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс ийм арга хэмжээг авч байна. Судалгаагаар, манай улсад энэ төрлийн мутацын дэгдэлт ихсэх магадлал өндөр гэж гарсан. Хэрэв ингэвэл хөл хорихыг ч үгүйсгэхгүй. УОК, Засгийн газар аль болох хөл хорихгүй байх чиглэлийг барьж, ажиллаж байгаа” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!