Нийгэм

ШУУРХАЙ: Олимпын аварга Н.Түвшинбаярыг цагдан хорьжээ

Олимпын аварга Н.Түвшинбаяр багийн найз улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан. Улсын начин Э.Энхбат найман сарын турш биеийн байдал нь хүнд, эмнэлгийн орон дээр ухаангүй байдалтай эмчлүүлж байгаа юм.
Э.Энхбатыг ар гэрийнхэн нь БНСУ-д эмчлүүлж байгаад саяхан эх оронд нь авч ирж Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байна.
Тэгвэл уг харамсалтай хэргээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурор болон хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтүүдийг хэлэлцээд яллагдагч Н.Түвшинбаярт авсан таслан сэргийлэх хэмжээг өнөөдрөөс өөрчилж, түүнийг өнөөдрөөс /2021.12.21/ цагдан хорих шийдвэр гарчээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!