Нийгэм

БНСУ-д эмчлүүлж байсан улсын начин Д.Энхбат өчигдөр буюу бямба гарагт эх орондоо иржээ.

БНСУ-д эмчлүүлж байсан улсын начин Д.Энхбат өчигдөр буюу бямба гарагт эх орондоо иржээ. Түүнийг Сонгдо эмнэлэгт хүлээж авсан бөгөөд ямар нэг хүндрэл гараагүй, хэвийн байдалтай иржээ.

Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм.

Гэвч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, ухаан ороогүй учраас эмчилгээг зогсоох тухай Солонгос дахь эмч нарын зүгээс ар гэрийнхэнд нь мэдэгдсэн юм. Тиймээс аппаратыг нь салгаж, ийн эх оронд нь авч ирээд буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!