Нийгэм

“Эр хонины үнэ Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу ₮300 мянга, Дорнод аймагт хамгийн бага буюу ₮161 мянга байна”

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр эр хонины үнэ 207.1 мянган төгрөг болж, өмнөх сараас 200 төгрөгөөр, эр ямааны үнэ 148.3 мянган төгрөг болж, 3.7 мянган төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Түүнчлэн,
Атны үнэ 1.4 сая төгрөг болж, өмнөх сараас 42.4 мянган төгрөгөөр,
Хязаалан гунынх 1.3 сая төгрөг болж, өмнөх сараас 66.3 мянган төгрөгөөр,
Соёолон үрээнийх 1.1 сая төгрөг болж, өмнөх сараас 32.3 мянган төгрөгөөр тус тус өсжээ.
Эр хонь 2021 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод хамгийн их буюу 300 мянган төгрөг болж, өмнөх сараас 20 мянган төгрөгөөр өссөн. Харин Дорнод аймагт хамгийн бага буюу 160.7 мянган төгрөг болж, өмнөх сараас 3.6 мянган төгрөгөөр буурчээ.
Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр арваннэгдүгээр сард боодолтой өвсний (20 кг) үнэ Баянхонгор аймагт хамгийн их буюу 22.0 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 3.6 мянган төгрөг байна.
Үхрийн хоёр метрээс дээш урттай шир тус сард 5.9 мянган төгрөг болж, өмнөх сараас 1.1 мянган төгрөгөөр буурчээ. Мөн ямааны цагаан ноолуур 1 кг-ын үнэ 100.1 мянган төгрөг болж, өмнөх сараас 10 мянган төгрөгөөр буурсан байна.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн судалгааг сар бүр, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн худалдааны цэгүүдээс авч нэгтгэн сарын дундаж үнийг арифметик дунджаар тооцно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!