Нийгэм

Э.Бат-Үүлд дөрөв, А.Гантулгад зургаан жилийн ял оноолоо

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан байсан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүнд холбогдох авлигын  хэргийг арваад хоног хэлэлцсэний эцэст өчигдөр орой шийдвэрээ гаргасан.

Тодруулбал, Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол бусад дөрвөн хүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон юм.

Харин өнөөдөр 10:00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд Эрүүгийн хариуцлага оноох шүүх хурал эхэлж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.

Эх сурвалжийн мэдээлснээр шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил, А.Гантулгад зургаан жилийн ял оноосон байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!