Нийгэм

Хөл бөмбөг тайлбарлагч Э.Балжинням таалал төгсжээ. 

Хөл бөмбөг тайлбарлагч Э.Балжинням таалал төгсжээ. “Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?”, “Хөл бөмбөгийн бурхан тэнгэр ивээг” гэхчлэн өвөрмөц хэв маяг, яриагаараа олны танил болсон тэрээр хөл бөмбөгийг зүгээр ч нэг тайлбарладаггүй үүх түүхтэй нь ярьдаг байсан юм. Багадаа “Советский спорт” сонин захиалж уншин, сонины хайчилбарыг дэвтэртээ нааж, орчуулдаг байсан нь түүнийг хөл бөмбөгт дурлуулсан нэг шалтгаан болсон гэж нэгэнтээ ярьж байв. Тэрээр өөрийнхөө нэгэн ярилцлагатаа үеийнхэн дундаа хөл бөмбөгийн талаар хамгийн их мэдлэгтэй байсан, энэ спортод дурлаад 40 шахам жил болж байна гэж ярьжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!