Нийгэм

Иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайг буцаан өгснөөр 300 төгрөг авна

Иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайг буцаан өгснөөр 300 төгрөг авна гэж мэдээллээ. Тодруулбал, Тавантолгой түлш компанийн 10 хангамжийн бааазаар дамжуулаад сайжруулсан шахмал түлшний нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж хураана гэлээ. Өнгөрсөн долоо хоногт өмнөх оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын хэмжээ харьцангуй бага байсан нь цас орсонтой холбоотой гэж тайлбарлаж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалтын ажил эхлүүлж байна. Түүхий нүүрс түлж байгаа айлууд байна гэсэн мэдээллүүд ирж байгаа тул ажлын хэсэг байгуулагдаж, хяналт шалгалтыг эхлүүлж байна.
Таван толгой түлш нүүрс компанийн нүүрсээ нөөцөлж байна гэв.
Улаанбаатараас орон нутаг руу 6300 ширхэг шуудай шахмал түлшийг тээвэрлэх зөрчил илрүүлсэн. Тиймээс ЭХЯ, Тавантолгой түлш, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна. Хувь хүмүүс шахмал түлшийг орон нутаг руу зөөвөрлөхгүй байхыг анхааруулж байна. Нэг сая хүртэлх төгрөгөөр албан хаагчдыг урамшуулна.
Өндөрлөг, алслагдмал цэгүүдийн борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлнэ.
Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх гэж оролдсон хоёр зөрчил илрүүлж, 10 тонн түүхий нүүрс хураан авч Амгалан дулааны станцад төвлөрүүлжээ.
Нийт есөн айлын 17 хүн угаарын хийн хордлогод өртсөн гэсэн дуудлага иржээ. Шалгалт явуулахад энгийн монгол зуухны битүүмж алдагдсан, ширэм нь хагарсан байжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!