Нийгэм

МУГЖ Б.Батзаяа таалал төгслөө

Монголын хошин урлагийг үндэслэгч, Монгол Улсын гавьяат жүжигчин Б Батзаяа 63 насандаа таалал төгсч нөхөж баршгүй гарз тохиолоо.
“Тайван намрын өнгө нь халиун
Тансаг олны итгэл халуун
Суугуул нутгийн уудам хөндий
Суурь сүргийн бараа дүүрэн” хэмээн отрын бэлчээрт гитар хөгжимтэй дуулах Болдоо хүүгийн дүрд үзэгчид их хайртай. Энэ дүрд Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг гавьяат жүжигчин Батзанын Батзаяа 16 насандаа анх тоглосон байдаг.
1974-1978 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцаж мэргэжпийн жүжигчин болсон Б.Батзаяа нь Хүүхэд залуучуудын театр, Улсын циркийн тайзнаа авьяасаа сорьж, үзэгчдийн алга ташилтаар мялаалгаж явсан нэгэн. Харин 1991 онд Монголын хошин урлагийн анхны хувийн театр байгуулж хошин шогийнхныг хамт олноор нь бүхэл цөм болгож чадсанаар энэ төрөлдөө “загалмайлсан эцэг” гэгддэг. Тэрээр Инээдмийн баярын “Азтай бадарчин” наадмыг анд найз нарынхаа хамт анхлан санаачилж байлаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!