Нийгэм

Согтуугаар жолоо барьж хүний амь хохироогоод, ажлаас халагдсан цагдаа амиа хорложээ

Өнгөрсөн шөнө цагдаагийн алба хаагч амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасагт зохицуулагчаар ажиллаж байсан 26 настай алба хаагч өөрийгөө боомилж, нас баржээ.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач энэ сарын 16-нд албаны дутагдлаар ажлаасаа халагдсан байжээ. Учир нь тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад, хүний амь нас хохироосон хэрэгт холбогдсон юм байна.
Улмаар ажлаас халагдсаныхаа дараа тухайн хэрэгтээ шалгуулж байсан бөгөөд түүнээсээ болж хямарч, ийм үйлдэл хийсэн бололтой.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!