Нийгэм

2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулахыг он гартал түр хойшлуулна

СӨБ-ын хуулийн хүрээнд цэцэрлэгийн дүрэм ёсоор нэг анги, бүлэгт 25 хүүхэд байх ёстой ч тухайн цэцэрлэгийн байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа юм. Улсын цэцэрлэгт дунджаар 33-35 хүүхэд, зарим тохиолдолд 40-50 хүрч байгаа учраас цаашид байршлыг зөв тогтоох, хүүхэд гэртэйгээ ойрхон цэцэрлэгт явах нөхцөлийг бүрдүүлэхээр ялангуяа орон нутгийн засаг захиргаатай хамтрах ажлууд хуулийн төсөлд тусгагдсан. Хүүхдийн тоог зохистой харьцаанд байлгаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд хүрч ажиллах багшийн боломжийг харгалзах нь маш чухал.

Өнгөрсөн хичээлийн жилийн статистикаас харахад цэцэрлэгийн насны нийт хүүхдийн хамрагдалт 82 хувьтай байна. Сургуулийн өмнөх буюу яг таван настай хүүхдүүдээ аль болох 100 хувь хамруулах зорилгыг тавьж байна.  Сүүлийн хоёр жилд цар тахлаас шалтгаалан нөхцөл байдал амаргүй байгаа учраас 2-3 насны хүүхдийн хамрагдалтыг түр хойшлуулсан.

Цар тахалтай зэрэгцэн томуугийн дэгдэлтийн улирал эхэлсэн, өмнө нь энгийн үед хүүхдийн орны хурэлцээ тааруу байдаг эмнэлгүүд ч одоо ачаалал ихтэй, нөөц нэлээн хомсдсон учир томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг ажиглая гэсэн шийдвэрт хүрсэн.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!