Нийгэм

“Хакерууд” Монгол улсын 2.3 сая иргэний мэдээллийг $700-aaр зарж байна

Өнгөрсөн сарын эхээр Raidforums.com сайт дээр нэгэн хакер Монгол улсын 2.3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээлэл бүхий санг $700-аар зарахаар байрлуулжээ.

2015 онд байгуулагдсан уг сайт нь 500,000 орчим гишүүнтэй, олон улсын хакеруудын мэдээлэл солилцдог форум юм байна. Энд хакерууд олж авсан мэдээллийн сан, хэрэглэдэг арга техник, аль нэг байгууллагын сүлжээнд халдах гарц зэргийг наймаалцдаг ажээ.

Монголоос алдагдсан санг “Mongolia-Marketing Database (4 MILLION RECORDS) (2021)” гэж нэрлэснээс харвал 4 сая бичлэгтэй, 2021 оны мэдээлэл бололтой. Уг мэдээллийн санд хүмүүсийн нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг бичлэгийн талбарууд байгааг бас мэдээлжээ.

Зарыг нийтэлсэн хакер нь Raidforums.com сайтад хоёр жилийн өмнө элссэн болох нь харагдаж байна.

Related Articles

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!