Нийгэм

YouTube “dislike”-ийн тоолуурыг харуулахаа больжээ

Дэлхийн хамгийн том видео платформ YouTube өөр дээр нь нийтлэгдсэн бүх контентоос үзэгчид хэдэн удаа “dislike” товчийг дарсан тоог нийтэд харуулахаа больжээ.

Өөрөөр хэлбэл видеог оруулсан хүн л зөвхөн энэ тоог харах бол бусад үзэгчдэд харагдахгүй болж байна.

Таалагдахгүй байгааг илэрхийлдэг “dislike” товч видео контент бүр дээр байх хэдий ч хэдэн удаа дарагдсаныг үзүүлдэг тоолуур нь ил харагдахгүй гэсэн үг юм.

Энэ оны эхээр явуулсан туршилтын үр дүнд ийм шийдвэр гаргаснаа YouTube компани тайлбарлажээ.

Хэн нэгний бүтээлийг хорлох гэсэн этгээдүүд бөөнөөрөө “dislike” товчийг дарснаар бусад үзэгчдэд бас нөлөөлдөг нь туршилтаар тогтоогдсон байна. Тухайлбал олон хүн энэ товчийг дарсныг хараад ердийн үзэгчдэд бас дарах сэдэл төрдөг гэнэ.

Бас уг товчийн тоолуурыг харуулахгүй болсны дараа ердийн үзэгчид дарах нь бас багасаж байжээ.

Ингэснээр шинээр видео суваг нээсэн хүмүүсийг мохоох, урмыг нь хугалах нэг хүчин зүйл алга болж, бүтээгчдэд өмнөхөөсөө илүү таатай платформ болно гэж YouTube тооцоолсон байна.

“Dislike” товчны тоолуур харагдахгүй болох шинэчлэлт өнөөдрөөс эхлэн шат дараатай нэвтрэх ажээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!