uncategorized

Balenciaga брэндийн аяллын дэр онгоцны тасалбараас ч ҮНЭТЭЙ

Тансаг зэрэглэлийн “Balenciaga” брэнд энэ сарын эхээр 2022 оны Хавар/Зуны коллекцоо “The Simpsons” цувралын дүртэй богино хэмжээний анимэйшн бичлэгээр танилцуулан олны анхаарлыг татсан билээ.

 

Тэгвэл тус брэндийн хамт олон “Objects” нэртэй цуглуулгаараа интернэт хэрэглэгчдийг ахин нэг удаа гайхшрууллаа.

Энэхүү цуглуулга нь “Apple” компанийн iPhone 12 загварын гар утас болон Airpods утасгүй чихэвчний гэр, өөрийн нэрийн кэтний загвартай сувенир, усны сав болон аяллын дэр зэрэг бүтээгдэхүүнээс бүрдэх юм. Үнийн хувьд:

–        Ягаан туулайн дүрс бүхий iPhone 12 загварын гар утсанд зориулагдсан гэр – 650 ам.доллар

–        Airpods чихэвчний гэр – 475 ам.доллар

–        Нэрийн кэтний загвартай сувенир – 650 ам.доллар

–        Хагас литрийн багтаамжтай усны сав – 125 ам.доллар

–        Малгайтай аяллын дэр – 650 ам.доллараар тус тус худалдаалагдсан байна.

Үүнээс цэвэр даавуун материал бүхий малгайтай, поло материалтай аяллын дэр олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй бөгөөд “Онгоцны тасалбараас ч үнэтэй аяллын дэр байх гэж дээ”, “Энийг би өөрөө 10 хүрэхгүй ам.доллараар хийчих юм байна” зэрэг сэтгэгдлүүдийг үлдээжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!