Нийгэм

Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахын тулд хийх ЕСӨН АЖЛЫГ танилцуулав

Хуралдаанаар авто замын түгжрэлийг бууруулах хувилбар, тэр дундаа автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах талаар хэлэлцжээ. Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоож болно гэж Засгийн газраас мэдээлэв.

Түүнчлэн хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох, цахилгаан автомашины хэрэглэх дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал ч дэвшүүлжээ. Үр дүн нь авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурах аж.

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Мөн нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх 420 тэрбум төгрөгийг нийслэлд үлдээсэн юм. Энэ мөнгийг түгжрэлийг шийдэхэд зарцуулна. Энэ хүрээнд нийт 9 ажил хийнэ.

  • 6 байршилд 21 км зам тавина. Үүнд 354 тэрбум төгрөгийг 2024 он хүртэл зарцуулна.
  • Газар чөлөөлөх шаардлага бий. Үүний улмаас бүтээн байгуулалтын ажил хойшилдог. Хувь хүний өмч тул төр засаг хамаагүй газар ашиглах боломжгүй. 499 нэгж талбар газрыг чөлөөлөхөд 169 тэрбум төгрөг зарцуулна.
  • Бага тойрууд хамгийн их түгжрэл үүсдэг тул 2300 ширхэг төлбөртэй гарааш барина. 13 тэрбум төгрөг зарцуулна.
  • Уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэхийн тул 30 байршилд 30 тэрбум төгрөгөөр авто замын инженерчлэл нэвтрүүлнэ.
  • Зам тээврийн нэгдсэн сүлжээ бий олох шаардлагатай. Энэ нь хүний оролцоог бууруулна. Үүнд 43 тэрбум төгрөг зарцуулна.
  • Нийтийн тээврийн паркийг шинэчилнэ. Нийт автобусны 75 хувь нь буурсан. 500 шинэ автобус худалдаж авна.
  • Гүүрэн тулгуурт тээврийг нэвтрүүлнэ. Үүний санхүүжилтийг 420 тэрбумаас гаргахгүй. Энэ ажил ирэх хавар эхэлнэ. Өнөөдөр энэ тээврийн трассыг хэлэлцлээ. 13 буудалтай, 500 мянган хүнд үйлчлэх тээвэр байна. Ирэх оны эхээр ТЭЗҮ-г боловсруулж, 2024 онд дуусгана. Эхний трасс Нисэхээс эхэлнэ. дараагийнх нь Толгойтос яваад Шархадны төвд очих юм.
  • Дугуйн зам шинээр тавина.

Эдгээр төслийг хэрэгжүүлэх нэгжийг шинээр байгуулна. Энд өндөр боловсролтой, мэдлэг чадвартай хүмүүс ажиллуулна. Төслийн нэгжийн зардал 4.8 тэрбум төгрөг байх аж.

Засгийн газар хотын хөгжилд түлхэц болох, чухал шийдвэр гаргалаа гэж хотын дарга онцлов. Мөн тэрээр “Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох эцсийн шийд гараагүй. Иргэдийн саналыг авахаар бид бэлдэж байна. ИТХ эцсийн шийдийг гаргана. Замын түгжрэлийг шийдэх амаргүй. Тэврийн хэрэгслийн тоо өссөөр байна. Хотын даац хэтэрсэн. Орон нутгаас нийслэлийг зорих иргэдийг буруутгах аргагүй. Хүн амын өсөлтийг зохицуулах ёстой. Тяньжинд саатсан 5000 чингэлэгт хуучин машинууд ч бий. Иргэд, ААН-үүдийн орлого ямар байгаа билээ? Иймд хүмүүсийн хуучин авто машины бизнесийг шууд хорьж болохгүй. Гэхдээ замын хөдөлгөөнд цагийн хуваарийн дагуу оролцуулах талаар бид судалж байна. Ерөнхий сайдад танилцуулна. Энэ шийдэл ч зарим иргэний эсэргүүцэлтэй тулах байх.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!