Нийгэм

Газар эзэмших эрх авсан гэх иргэн явган хүний шинэ замыг хуулжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрөгч наймдугаар сард СХД-ийн 13 дугаар хороо, 10 байрнаас 99 дүгээр цэцэрлэг хүртэлх явган замыг тохижуулсан.

Гэтэл арваннэгдүгээр сарын 04-н буюу өнгөрөгч пүрэв гарагт тус газарт газар эзэмших эрх авсан гэх иргэн явган замын зарим хэсгийг хуулжээ.

УБЗАА-ны тохижилтын хяналтын ТББ-ийн ажилтнууд энэхүү зөрчлийг илрүүлж, өнгөрөгч амралтын өдрүүдэд буруутай этгээдэд шаардлага хүргүүлэн, хэвийн байдалд орууллаа.

Ажлын гүйцэтгэлийг шалгаж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллахыг хорооны Засаг даргад мэдэгдлээ хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!