Нийгэм

Сүүлийн нэг хоногт 8000 гаруй хүн гурав дахь тунд хамрагджээ

11 дүгээр сарын есний өдрийн байдлаар COVID-19-ийн халдварын 941 тохиолдол нэмж батлагдсан байна. Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 368 мянга 353 болсныг Эрүүл мэндийн яам мэдээлэв. Шинэ тохиолдлуудын 700 нь нийслэлд, 241 нь орон нутагт бүртгэгджээ.

Харин түргэвчилсэн шинжилгээний хариуг оруулан тооцдог “E-Mongolia”-ийн мэдээллээр улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 622 мянга 206 боллоо. Нийслэлд батлагдсан COVID-19-ийн халдварын нийт тохиолдол 336 мянга дөхөөд байна.

Мягмар гарагийн байдлаар COVID-19-ийн халдварын улмаас 12 мянга 113 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2494 нь хүүхэд, 593 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм. Сүүлийн нэг хоногт 1492 хүүхэд COVID-19-өөр өвчилсөн нь батлагдсан гэж ХӨСҮТ мэдээллээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 121 мянга 862 хүүхэд “коронавирус”-ийн халдвар аваад байгаа аж. Харин дархлаажуулалтын хувьд 12-15 насны хүүхдүүдийн 81 хувь, 16-17 насны хүүхдүүдийн 84 хувь нь бүрэн тунд хамрагджээ.

Үүнээс гадна хөнгөн хэлбэрийн оноштой 31 мянга 527 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Өнгөрсөн нэг хоногт “коронавирус”-ийн халдварын улмаас 40-80 гаруй насны 12 хүн нас баржээ. COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 1829 хүн эндээд байна.

Улсын хэмжээнд нийт хүн амын 69.4 хувь нь “коронавирус”-ийн халдварын эсрэг вакцины эхний тунд, 65.8 хувь нь бүрэн тунд хамрагдаад байна. Харин 454 мянга 155 хүн буюу нийт хүн амын 14 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тун хийлгээд байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Сүүлийн нэг хоногт 8176 хүн гурав дахь тунд хамрагджээ.

Дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан иргэдийн 3.6 хувь нь л COVID-19-ийн халдвар авч байгаа гэж ХӨСҮТ мэдээллээ. Мөн өвчлөл нь хүндэрч эрчимт эмчилгээний тасагт ирсэн хүн байхгүй байгааг онцолж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!