Нийгэм

ДЭМБ бүртгээгүй вакцин хийлгэсэн иргэдийг АНУ нэвтрүүлэхгүй

АНУ арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн ДЭМБ-ын албан ёсоор бүртгэсэн вакцины бүрэн тунтай гаднын жуулчдад хилээ нээгээд буй. Уг шийдвэртэй холбоотойгоор ОХУ-ын Спутник V вакцин хийлгэсэн монгол иргэд тус улсад нэвтрэх боломжгүй болоод байна. 

Монгол Улс ДЭМБ-ын бүртгэсэн AstraZeneca, Pfizer-BioNTech, BIBP/Sinopharm вакцинаас гадна ОХУ-ын Спутник V вакцинаар иргэдээ дархлаажуулсан. Харин дархлаа сэргээх гурав дахь тунг Pfizer болон BIBP/Sinopharm вакцинаар хийж байгаа.

Тэгвэл Спутник V вакцины хоёр тунд хамрагдсан иргэд дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдаад тус улсад зорчих боломжтой эсэх талаар АНУ-ын ЭСЯ-наас тодруулахад “АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-ийн зөвлөгөөний дагуу албан ёсоор ДЭМБ-д бүртгэлтэй вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүсийг л нэвтрүүлж байгаа” гэдэг тайлбар өглөө.

ДЭМБ

  1. Janssen/J&J
  2. Pfizer-BioNTech
  3. Moderna
  4. AstraZeneca
  5. Covaxin
  6. Covishield
  7. BIBP/Sinopharm
  8. Sinovac

гэсэн вакцинуудыг бүртгээд буй.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв Монголд ашиглаж буй Pfizer вакцины хоёр дахь тунг эхний тунгаас 21 хоногийн дараа хийлгэхийг зөвлөж байгаа бөгөөд хоёр дахь тунг хийлгээд 14 хоносон хүнийг бүрэн тунд хамрагдсанд тооцож байгаа юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!