Нийгэм

Joker-ийн хувцастай этгээд Токиогийн метронд халдлага үйлдэж, олон хүнийг шархдуулсан аймшигтай хэрэг гарчээ

Joker-ийн хувцастай этгээд Токиогийн метронд халдлага үйлдэж, олон хүнийг шархдуулжээ Ням гарагийн орой Batman комикийн Joker-ийн дүрээр хувцасласан 24 настай эрэгтэй Токио хотын метронд халдлага үйлдэж, 17 хүнийг хутгалж шархдуулжээ.

Хохирогчдоос цээжиндээ хутгалуулсан 70 гаруй насны эрэгтэйн бие хүнд байгааг цагдаагийн газар мэдээлсэн байна. Тухайн үед Халлоуины баярт оролцохоор хотын төв рүү явж буй олон зорчигч метронд байжээ.

 

Хэргийн газраас Кёта Хаттори нэртэй этгээдийг цагдаа нар сэжигтнээр баривчилсан байна. Тэрбээр мөрдөн байцаагч нарт мэдүүлэхдээ “аль болох олон хүний амийг хөнөөх зорилготой байсан” гэж хэлжээ.

Гэмт этгээд нэг гартаа гал тогооны хутга, нөгөө гартаа шатагч шингэнтэй сав барьж явсан байна. Тэрбээр шингэнээ зорчигчдын суудлууд дээр асгаж гал тавьснаар галт тэрэгний бүхээг утаанд автжээ.

Эхэндээ хүмүүс үүнийг Халлоуины баярт зориулсан ямар нэг наргиан гэж бодож байсныг нэг гэрч ярьсан байна.

Токио хотын баруун дүүргийн Хачёжи өртөөнөөс Шинжүкү чиглэлд аялж байсан галт тэргийг Чофу өртөөнд зогсоож, гарсан галыг 30 минутын дотор унтраажээ.

Японд аллага хүчирхийллийн гэмт хэрэг цөөн гардаг. Хамгийн сүүлд энэ оны наймдугаар сард мөн хутгаар зэвсэглэсэн этгээд Токиогийн галт тэргэнд есөн хүнийг шархдуулж байв.

Өчигдөр Япон улсад парламентын сонгуулийн санал хураалт зохион байгуулагдсан юм. Урьдчилсан дүнгээр ерөнхий сайд Фүмио Кишидагийн эрх баригч нам зарим суудлаа алдсан ч олонх хэвээр үлдсэн байна.

64 настай Кишида аравдугаар сарын 4-ний өдөр Япон улсын шинэ ерөнхий сайдаар томилогдсон юм.

 

Эх сурвалж: AFP, Kyodo News

 

Related Articles

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!