Нийгэм

Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км авто замыг нээлээ

Зуунмод-Манзушир чиглэлийн хатуу хучилттай, 7 км урт авто замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Уг зам нь Манзушир хийдийг түшиглэн бий болох түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж Төв аймгийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Хөдөлгөөний 2 зурвастай, 13 метр өргөн далан, 7 метр өргөн зорчих хэсэгтэй бөгөөд явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй аж.

Замыг нээх үеэр Төв Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Сүүлийн жилүүдэд хөгжилд дөтөлсөн замын бүтээн байгуулалтууд өрнөж 2016-2021 онд Алтанбулаг чиглэлийн 13.7 км, Эрдэнэсант сумын 3.2 км авто замыг ашиглалтад хүлээн авч хөдөлгөөнийг нээсэн бол Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто замын ажил үргэлжилж байна.

Мөн Зуунмод хотыг Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалтай холбох 8.4 км авто зам, Баянхошуу, Энхтайван, Ланс багийн чиглэлд 6.6 км авто зам, хотын төвийн 8 гудамж замыг шинээр төлөвлөн барьж байгууллаа.

Цаашид “Нутгийн зам”төслийн хүрээнд Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын чиглэлийн 122.2 км авто зам, Борнуур сумын Дуган хадны амралтын газрын чиглэлийн 8.5 км авто зам, Алтанбулаг сумын Туул гол дээрх салааны гүүрнүүдийн барилгын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн” хэмээжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!