Нийгэм

Иргэдийн Анхааралд: “Томуу, томуу төст өвчин идэвхжилийн өндөр түвшинд хүрснийг Эрүүл мэндийн яамнаас зарлав”

“Томуугийн дэгдэлт идэвхжлийн түвшинд ирээд байгааг анхааруулж байна” Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд хүрснийг Эрүүл мэндийн яамнаас зарлав. Энэ тухай ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд “Бидний өөр нэг анхаарах ёстой зүйл бол томуугийн дэгдэлт. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн дунд томуу томуу төст өвчин 10,000 хүн амд 25.9 хувьтай байна. Мөн 16 хүртэлх насны 1,299 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 25.1 хувь нь буюу 326 нь амьсгалын замын цочмог халдвартай байжээ. Томуугийн дэгдэлт өмнө нь улирал хоорондын түвшинд байсан бол өнгөрсөн долоо хоногоос идэвхжлийн түвшинд ирээд байгааг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, коронавируст халдвараас гадна томуугийн эрсдэл байгаа тул иргэд хүн хоорондын зайгаа барьж, амны хаалтаа тогтмол зүүх зайлшгүй шаардлагатай” гэсэн юм.

Related Articles

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!