Нийгэм

Комедиан Д.Амартүвшинтэй зодолдсон Т.Бадар-Ууган гэж хэн бэ

Комедиан Д.Амартүвшинг Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй иргэн Чинбаттай уулзсаныхаа дараа нэгэн иргэнтэй гар зөрүүлсний улмаас цагдаагийн байгууллагад саатуулагдсан. Түүнийг хэвлэлд ярилцлага өгчихөөд явах гэхэд нь Т.Бадар-Ууган гэдэг иргэн элдэв үгээр өдөн, улмаар гар зөрүүлсэн юм.
Өөрөө эхэлж өдчихөөд, баашилж жүжиглэлээ, “МАН-ын амьд тролл” гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Бүр “Оскар”-ын шагнал гардсанаар зургийг нь эвлүүлсэн байна билээ. МАН-ын нөлөө бүхий хүмүүстэй авхуулсан зургууд ч мөн цахим орчинд хөвөрсөн нь ийн шүүмжлэхэд хүргэсэн бололтой.
Тэгдвэл комедиан Д.Амартүвшинтэй гар зөрүүлсэн Т.Бадар-Ууган гэж хэн бэ.
Тэрбээр Монголын олимпын каратегийн холбооны гишүүн, Олон улсын таэквондогийн холбооны гишүүн. Таэквондогоор хичээллэдэг. Түүний эхнэр Т.Отгончимэгийн хэлснээр, 2017 онд цусны хорь хавдартай нь оношлогдон, чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ. Өвчин нь сэдэрснийг дуулаад тухайн үед сэтгэл санааны хямралд орчихсон байсан гэнэ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!