Нийгэм

Анжелина Жоли киноныхоо нээлтэд таван хүүхэдтэйгээ иржээ

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли “Eternals” киноны нээлтийн улаан хивсний ёслолд таван хүүхдийнхээ хамт иржээ.
20 настай хүү Маддокс, ихэр 13 настай Вивьен, Нокс, 15 настай Шило, 16 настай Захара нар ээжтэйгээ хамт улаан хивсэн дээгүүр алхжээ. Харин түүний хүү 17 настай Пак Тиен энэхүү арга хэмжээнд оролцоогүй байна.
Жоли “Eternals” кинонд алтан өмсгөлтэй Тена баатрын дүрийг бүтээжээ. Уг кинонд дэлхийг устгахыг хүссэн хорон санаатнууд болох Девиантуудаас хамгаалахын тулд хэдэн мянган жилийн дараа гарч ирсэн баатруудын талаар өгүүлдэг. Жолигийн бүтээсэн Тенагийн дүр нь сансрын энергиэр зэвсэг бүтээдэг чадвартай гэнэ.


Анжелина Жоли болон Брэд Питтийн хүүхдүүд ихэнхдээ олны нүднээс хол байдаг ч олон нийтийн өмнө гарсан нь зөвхөн энэ удаагийнх биш юм. Охин Захара нь энэ сарын эхээр Лос Анжелес хотод болсон “Variety’s Power of Women” арга хэмжээнд жүжигчин ээжтэйгээ хамт оролцож, яруу найрагч Аманда Гормантай хамт зургаа авахуулжээ.


Мөн Маддоксоос бусад нь 2019 онд Лос Анжелес хотод болсон “Maleficent: Evil of Mistress” киноны нээлтэд оролцжээ. Анжелина Жоли, Брэд Питт нар 2016 оны арваннэгдүгээр сард гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ шүүхэд өгсөн бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард албан ёсоор салсан юм. Мөн Питт насанд хүрээгүй таван хүүхдээ асран хамгаалах эрхийг хуулийн дагуу хуваан гүйцэтгэх шийдвэрийг энэ оны эхээр гаргажээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!