Нийгэм

Л.Энх-Амгалан: Ирэх сараас 2-3 настнуудыг цэцэрлэгт авах эсэхийг ойрын хугацаанд шийднэ

Цар тахлын улмаас одоогоор 2-3 настнууд цэцэрлэгт хамрагдах боломжгүй байгаа билээ. Тэгвэл хүүхдүүдийн дундах халдварын тохиолдол буурч, томуугийн вакцинжуулалт 90 гаруй хувьттай байгаа учир БШУЯ-наас эрсдэлийн үнэлгээг хийж, ирэх сард тэднийг цэцэрлэгт хамруулах эсэх талаар шийдвэр гарна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 2-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Гэсэн ч энэ хичээлийн шинэ жилийн эхэнд цар тахлын улмаас зөвхөн 4-5 настай хүүхдүүдээ авсан. Хичээл эхэлснээс хойш халдварын нийт тохиолдлын дундах хүүхдийн тоо өсөөгүй. Анх есдүгээр сард нийт халдвар авагсдын 20 хувь нь хүүхэд байсан бол одоо 18 хувь болж буурчээ. Энэ нь хүүхдийн халдвар буурч байгааг илтгэхээс гадна мөн 0-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байгаа нь нөлөөлж байна. 2-3 настнуудын 90 орчим хувь нь томуугийн вакцин хийлгэсэн байгаа ба яамны зүгээс эрсдэлийн үнэлгээг хийж эрсдэлгүй гэж үзвэл магадгүй 11-р сарын 1-нээс цэцэрлэгт авах нөхцөл бүрдэнэ.

Улсын хэмжээнд олон жилийн дундаж статистикаар хоёр настай 42 мянга орчим хүүхэд намар бүртгүүлж хамрагддаг бол хавар 10 мянган хүүхэд болж цөөрдөг. Өөрөөр хэлбэл намар бүртгүүлсэн дөрвөн хүүхэд тутмын нэг нь явдаг, үлдсэн нь тодорхой шалтгааны улмаас гарчихдаг” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!