Нийгэм

“КОВИД-19-ийн шинжилгээ нь эерэг гарч, Гэрэгэ системд бүртгэгдсэн тохиолдолд цэрэгт татахгүй”

Цэрэг татлагын зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэрэг татлага зохион байгуулна. Цар тахалтай холбоотойгоор нарийн төлөвлөгөө гарган УОК-ын гаргасан зөвлөмжийн хүрээнд ажиллаж байна. Цэрэг татлагын байрыг тусгайлан тоноглосон. Энэ жилийн тухайд зарлан дуудах хуудас тараалтын хувь өндөр байгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд нийтдээ 20 мянга гаруй зарлан дуудах хуудас тараагдсан байна. Цэрэгт явах хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байна. Зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын товчоогоор үзлэгт орох үүрэгтэй. Харин хуулинд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөх боломжтой юм. Мөн коронавирусийн халдвартай холбоотойгоор тухайн иргэн Өрхийн эрүүл мэндийн төв эсхүл шинжилгээний цэг дээр очиж өгсөн шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдвол цэргийн албанд татахгүй” гэлээ.
Жил бүрийн судалгаагаар цэргийн насны залуусын өвчлөлийн байдал харьцангуй буурч байгаа аж. Цар тахлын халдварын нөхцөл байдлын улмаас 2021 онд оюутан цэрэг хөтөлбөр явагдаагүй. Учир нь оюутнуудыг нэг дор байрлуулж, нэгдсэн журмаар сургалт явуулдаг учраас халдвар хамгааллын дэглэмийг зөрчинө. Тиймээс Засгийн газар Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжих эсэхийг шийднэ. Цэргийн албаны тухай хуульд оюутныг цэрэг татлагаас чөлөөлнө гэсэн заалт байдаггүй. Тиймээс оюутнууд сургуулийн тодорхойлолт гэх мэт бичиг баримтыг авчраад цэрэг татлагын байраар очиж, үзлэгт орох шаардлагатай юм байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!