Нийгэм

Байшин шатсаны улмаас хоёр иргэн угаартаж, хоёр хүүхэд түлэгджээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 17-ны 23:50 цагт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид авчээ.

Тэд 13 км замыг туулан 23:57 цагт очиход 36 дугаар гудамжинд иргэн Г-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж иргэд өөрсдөө унтраасан байсан.

Тус гал түймэрт иргэн Г/44 настай, эрэгтэй/, Б/38 настай, эмэгтэй/ нар угаартаж, Н/13 настай, эмэгтэй/-ийн 2 гар, 2 хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НЯТТТөв 103-ын эмнэлэгт хүлээлгэн өгсөн гэж 

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!