Нийгэм

АИ-92-ЫН ҮНЭ ДАХИН ӨСНӨ

Шатахууны нөөцийн асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон энэ сарын 15-нд мэдээлэл хийлээ. Тэрээр “Есдүгээр сард үүссэн шатахууны хомсдол, үнийн асуудал хоёр харилцан уялдаатай. Тийм учраас төр дахин шатахууны үнэд оролцох ёсгүй. Шатахууны үнэ төрийн шийдвэрээр бус гадаад зах зээлээс хамаардаг.

Өнгөрсөн хавар эдийн засаг 5.3 хувиар хасах болсон үед иргэдийн амьжиргаанд аль болох бага дарамт учруулах, бага зардал гаргах чиглэлээр АИ-92 бензиний үнэд Төр оролцож импортлогч аж ахуй нэгжүүд маань зургадугаар сарыг хүртэл үнийг барьсан. Энэ хугацаанд ААН-үүд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тооцоо бий. Тиймээс цаашид Төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх нь маш буруу” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!